Бидний тухай

Хэвлэх PDF

 

Хүнсмаш-Сэргэлт ХХК –нь 1998 онд хуучнаар ХүнсмашХК -ийн үргэлжлэл болон байгуулагдсан. 1977-1984 онуудад Хүнсний үйлдвэрийн Засвар Угсралтын Контор гэж байхад  ажиллаж байсан ажлын мэдлэг, туршлага, дадлагатай  ажилчид, инженер техникийн ажилтнууд уг компанийг үүсгэн байгуулж, одоог хүртэл  ажиллаж байна.

Манай компани нь Хүнсний үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж  зохион бүтээх, ажлын зураг гаргах, хүнсний зориулалтын зэвэрдэггүй гангаар тоног төхөөрөмж үйлдвэрлэх, засаж сэлбэх, угсарч суурилуулах, 20тн хүртэл багтаамжтай зэвэрдэггүй ган сав хийх, гадаадаас тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх зэрэг үндсэн чиглэлтэй ажилладаг бөгөөд одоогоор давхардсан тоогоор нийт  2000 орчим захиалагчийн захиалгийг хийж гүйцэтгээд байна.

Манай байнгын захиалагчдаас дурдвал:  АПУ ХК, Талх чихэр ХК, Өгөөж чихэр боов ХХК, ЖЕМ Интернэшнл ХХК,  Коко Десерт ХХК г.м тэргүүлэгч компаниудыг нэрлэж болно.

Хүнсмаш-Сэргэлт компани нь Жижиг, дунд үйлдвэр-Хоршоо 2010 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож  2010 оны "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ" -ээр шалгарч гранпри цом болон өргөмжлөлөөр шагнуулсан.

Манай компани нь Сүү,сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж боловсруулах  төхөөрөмжөөс сүү хадгалах дулаалагатай танк, сүү дозлон савлагч, сүү боловсруулах олон үйлдэлт тогоо, гялгар ууттай сүүг ариутгах, хөргөх тогоо, Сүүг халааж хөргөх цамцтай тогоо, Цөцгийн тос цохигч, Хорхой ааруулын машин, Бяслаг шахагч болон бусад туслах тоног төхөөрөмж болон хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг.

Импортоор оруулж ирдэг байсан давхар цамцтай чаналгын болон хөргөлтийн тогоонууд /40л,60л,100л,1000л багтаамж бүхий/  хуурай ба шингэн бүтээгдэхүүн савлагч, дозлогч машин, нунтаглагч, бяцлагч төхөөрөмжүүд гэх мэт 10 гаруй шинэ төхөөрөмжүүд зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

Мөн усны шүүлтүүр, ус зөөлрүүлэгч, Жимс ногоо боловсруулах төхөөрөмжүүд, 20тн хүртэл багтаамж бүхий зэвэрдэггүй ган сав, бусад тоног төхөөрөмжүүдийг захиалагчийн хүссэн хэмжээ, хүчин чадал, хийц загвараар хийж гүйцэтгэдэг.

Бид таны захиалсан тоног төхөөрөмжийг хурдан шуурхай чанар сайтай үйлдвэрлэх болон нийлүүлнэ.

 

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.